Сүхбаатар дүүрэг: Үндэсний бичгийн тэмцээний шилдгүүдээ тодрууллаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Дүүргийн Засаг даргын Тамгын газар, 1-20 дугаар хорооны нийт төрийн албан хаагчдын дунд “Босоо бичиг мину” үндэсний бичгийн тэмцээнийг зохион байгууллаа.

 Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдын үндэсний хэл бичгийн ёс заншил, өв уламжлалыг хадгалах, өвлүүлэн түгээх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд 9 баг оролцож, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний тэргүүн байрыг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн "Тэнгэрийн бичигтэн", дэд байрыг хорооны нийгмийн ажилтнуудын “Титэм” баг, гуравдугаар байрыг хорооны зохион байгуулагч нарын “Цэгц” баг тус тус эзэллээ.

Мөн цэвэр бичигтэн, хурдан шивэгч, түргэн уншигчийг тодруулсан юм.