Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил, мэргэжил, салбартаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагналыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням гардуулав.
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Удвалын Тулгаболд,
- Алтангадас одон – Баатарын Содномпил, Раднаагийн Оюунбат, Энхбаатарын Ганзориг, Дашпунцагийн Цэцэгмаа, Чинбатын Оргилмаа,
- Хөдөлмөрийн хүндэт медаль – Баарангийн Ууганбаяр, Машбатын Энхжин, Наранхүүгийн Буян-Өлзий, Оюуны Эрдэнэбаяр, Соронзонболдын Эрдэнэбаатар,
- "Тэргүүний уурхайчин" шагнал – Батцогтын Нарангарав нар тус тус энгэрээ мялаалаа.


