БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ: Мэргэжлийн зөвлөл хуралдлаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Инженер геологи, геотехник, барилга бүтээц газар хөдлөлтийн арга хэмжээний мэргэжлийн зөвлөлийн хамтарсан 4 дүгээр хуралдааныг 2026.05.15-ны өдөр зохион байгуулж, 7 барилга байгууламжийн ажлын даалгаврыг хэлэлцүүлэн санал зөвлөмжийг өглөө.
 
Хэлэлцсэн асуудлын хүрээнд:
 
-"Туулын хурдны зам" төслийн талбайд Инженер-геологи, геотехникийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх ажлын даалгавар,
-"Жигүүр гранд групп" ХХК-ийн захиалгатай Баянзүрх дүүргийн 12-р хороо, 22 давхар В1 блок орон сууцны барилгын зургийн даалгавар,
-Чингэлтэй дүүрэг, 5-р хороо Иргэн М.Алтангэрэлийн 23 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын зургийн даалгавар,
-БЗД, 26-р хороо, "Сентури Лэндмарк" ХХК-ийн захиалгатай Үйлчилгээтэй орон сууцны хотхоны 3-р блок болох 23 давхар барилгын ажлын даалгавар,
-Сүхбаатар дүүрэг, "Монгол 777" ХХК, иргэн Б.Ганбаяр, "Отгон тэнгэр проперти" ХХК-ийн Үйлчилгээ, контор орон сууцны цогцолбор барилгын зургийн даалгавар,
-Мобиком корпорацийн үүрэн холбооны зориулалтаар ашиглах цамхгийн нэг маягийн ажлын зураг,
-"Номин реалтор" ХХК-ийн "Силк рөүд" үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгын зургийн даалгаврыг тус тус хэлэлцлээ.