АҮЭБЯ|Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.15/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
 
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой, тасралтгүй байдлыг хангах тухай асуудал гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотгоод өмнө нь агаарын хөлгийн түлшний талаарх хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байх үед зургаан асуудлаар сайжруулах чиглэл өгсөн талаар дурдав. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын талтай 7-8 удаа уулзалт, ярилцлага, хэлэлцээр хийсний үр дүнд бүх асуудлыг Монголын талын томьёоллоор шийдвэрлэхээр болсон гэдгийг онцолж байлаа.