ХЭН ЮУ ХИЙВ| Сүхбаатар дүүрэг: Чойжин ламын сүм музейтэй хамтран гэр бүлийн өдөрлөгийг зохион байгууллаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 112 жилийн түүхт Чойжин ламын сүм музейтэй хамтран "ӨВ СОЁЛДОО ХАЙРТАЙ ГЭР БҮЛ" өдөрлөгийг дэлхийн гэр бүлийн өдрөөр (2026.05.15) зохион байгууллаа.
 
Энэхүү өдөрлөгт дүүргийн 80 гаруй гэр бүл тэр дундаа дүүрэгт амьдарч буй ахмад болон залуу гэр бүлийн төлөөлөл оролцсон нь онцлог байв. Өдөрлөгийг нээж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Д.Ганболд, Чойжин ламын сүм музейн захирал Д.Мөнхчулуун нар үг хэлж, уригдан ирсэн хүндэт зочдод дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн дээжсээс гардууллаа.
 
Өдөрлөгөөр “Сэтгэлийн боловсрол” илтгэл, “Амар амгалан аялгуу” өвлөн уламжлагчдын тоглолт, “Бодь сэтгэлийн амар амгалан” аялгуут бясалгал, Хэл хуурын түр үзэсгэлэн, Музейн тайлбарт үзвэр зэргийг зохион байгуулсан юм.