“Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгчид нийт 17 байршлын 649ш улиас модонд шохойдолтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Модыг шохойдох нь нарны төөнөлт, хортон шавжаас хамгаалахаас гадна чийг алдалтаас хамгаалж амьдрах хувийг нэмэгдүүлдэг ач тустай.
Мөн хаврын цэнэг усалгааны хүрээнд 12 мянга гаруй зүлэгт талбай, 2000 гаруй мод, бут сөөгийг 8 рейс, 48тн усаар услав.



