ХЭН ЮУ ХИЙВ| Сүхбаатар дүүрэг: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН аяныг эхлүүллээ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Ажлын байранд нийгэм сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриатай сарын аяныг зарлалаа.

Энэ хүрээнд ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулна. Дүүргийн хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 55 аж ахуйн нэгжид гарсан 106 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, нас барсан 10, гэмтсэн 96 тохиолдол байгаа нь цаашид хууль тогтоомжийн сахин мөрдөлтийг сайжруулах шаардлагатайг харуулж байна юм.

Иймд дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс осол, эрсдэлгүй ажлын орчныг бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч та бүхнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аянд нэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна.