ХЭН ЮУ ХИЙВ| Барилгын хөгжлийн төв: Барилгын ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАР, СТАНДАРТЫГ САЙЖРУУЛАХ ажлын хэсэг хуралдлаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо.

Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна. Хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Барилга байгууламжийн норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, НИТХ-ын Эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга М.Чанцалням, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Б.Хашчимэг, ГЕГ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн зэрэг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцлоо.

Мөн хувийн хэвшлээс Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Анударь зэрэг барилгын салбарын төлөөллүүд оролцож, барилгын дулаалгын материалын чанар, стандарт, гамшигт тэсвэртэй байдлыг хангах тулгамдсан асуудлаар санал солилцож, НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр үүрэг чиглэл өглөө.