ХЭН ЮУ ХИЙВ| Сүхбаатар дүүрэг: ЗҮЛЭГТ ТАЛБАЙ, МОД, БУТ СӨӨГТ хаврын цэнэг усалгаа хийлээ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгчид хаврын цэнэг усалгааг дараах байршлуудад хийлээ.

Үүнд, Сөүл, Намнансүрэн, Партизан, Бээжингийн гудамжны нийт 24 мянга 423м2 зүлэгт талбай, 1435ш мод, бут сөөгийг 48тн усаар услав. Мөн мод арчилгааны ажлын хүрээнд 2, 3, 5 дугаар хорооны нийт 5137м2 нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид самналт, түүвэр цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэжээ.