Дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан, албан хаагчдад зориулан Пүрэв гараг бүр мэдээллийн цагийг зохион байгуулж хэвшсэн.
Тэгвэл өнөөдрийн “Мэдээллийн цаг”-ийг Нийгмийн хөгжлийн хэлтсээс Сүхбаатар Эрүүл мэндийн төв болон Монф трейд ХХК-тай хамтран зохион байгуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн төвийн дотрын эмч О.Жамъяан “Хоол боловсруулах замын өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, Поликлиникийн эрхлэгч Т.Ундрах "Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж оношлон эмчилгээнд хамрагдах болон эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдол“, Монф трейд” ХХК-ийн төлөөлөгч, эмч Х.Гарьд “Улирлын шинж чанартай дархлаажуулалт, ашигтай бактерийн тухай” сэдвээр ажилтан, албан хаагчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө.




