Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг угтан дүүргийн Цэргийн штабаас ерөнхий боловсролын 159, 16, Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийн офицер, хошууч Э.Батсүрэн удирдан явуулж, хүүхэд залууст цэрэг-эх оронч үзэл, үндэсний бахархал, өв уламжлал, батлан хамгаалах салбарын хууль тогтоомж, шинэчлэл, амжилтын талаар сонирхолтой мэдээлэл өгөв.


