Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Болдбаяр болон жанжны гэр бүл, үр хүүхдүүд оролцов.





