Сүхбаатар дүүрэг: 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд ТҮҮХИЙН ОЛИМПИАД зохион байгууллаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Батлан хамгаалах яам, Боловсролын Ерөнхий газар, Үндэсний Батлан хамгаалахын Их сургууль Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабтай хамтран ерөнхий боловсролын 9, 12 ангийн сурагчдын дунд түүхийг олимпиадыг зохион байгууллаа.

Энэхүү олимпиад нь сурагчдыг эх орондоо хайртай байх, тэдэнд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, гадаад нөхцөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түүх болон цэргийн мэдлэгийг сорих, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг, идэвхтэй, зөв иргэнийг бий болгох зорилготой юм. Түүхийн олимпиадын эхний шатанд дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр ангийн 100, 12 ангийн 40 орчим сурагч Монголын түүх болон орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэл хөгжлийн талаарх агуулга бүхий 50 онооны тестээр мэдлэгээ сорилоо.

Түүхийн олимпиадын эхний даваанд анги тус бүрээс шалгарсан шилдэг гурван сурагч хоёрдугаар шатанд оролцох бөгөөд өгөгдсөн сэдвийн дагуу эсээ бичих даалгаврыг гүйцэтгэнэ.