Сүхбаатар дүүрэг: Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн авьяаслаг хүүхдүүддээ баяр хүргэе

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Өнөөдөр Сүхбаатар дүүргийн хичээл сурлага, оюун ухаан, урлаг, спортын төрлөөр амжилт гаргасан хүүхдүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань нэрэмжит тэтгэлгээ гардууллаа.

Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд БНХАУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүс болон Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр болон багш, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

БНХАУ-ын Элчин сайдын яам нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд энэ удаа хүүхэд багачуудыг дэмжсэн нь хоёр талын хамтын ажиллагааны эхлэл боллоо. Цаашид боловсролын салбарт тэр дундаа хүүхэд, залуусын хөгжлийг дэмжсэн олон бүтээлч ажлуудад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ Элчин сайд онцолсон юм. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд ирэх онд хүүхдийн хөгжилд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаа танилцуулан хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

БНХАУ-ын Элчин сайдын нэрэмжит тэтгэлгийг хүртсэн сурагч, хүүхэд багачууддаа баяр хүргэж, хичээл сурлага, урлаг спортын өндөр амжилт хүсье.