Сүхбаатар дүүрэг: Гэрээт байгууллагуудын тайлангийн хурал боллоо

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

#ХЭН_ЮУ_ХИЙВ сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай гэрээгээр хамтран ажилладаг байгууллагуудын тайлангийн хурал боллоо.

Тайлангийн хурлыг дүүргийн Менежер Э.Чинзориг удирдан явуулж, Засаг даргын Тамгын газраас хийж хэрэгжүүлж буй ажил үйлчилгээг танилцууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламж, камерын хяналт, гэрэлтүүлэг, хяналтын ТББ зэрэг нийт 13 байгууллагатай хамтран ажиллаж байна.

Тайлангийн хурлаар эдгээр байгууллагууд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, амжилт, ололт, асуудлаа танилцууллаа. Тухайлбал; Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлтийг 4 байгууллага хариуцан 1.544.819мкв талбайг, 564 хүн хүч, 43 техник хэрэгсэл ашиглан тогтмол цэвэрлэж байна. Мөн Гэрэлтүүлэг чимэглэл, Би Эм Жи Эл, Насака ХХК-иуд гэрэлтүүлгийг хариуцан 13.419 ш гэрэлтүүлгийн асалтын хэвийн ажиллагаа, засвар, үйлчилгээг хариуцан өнөөдрийн байдлаар гэрэл, гэрэлтүүлгийн асалт хэвийн байна. Ногоон байгууламж хариуцсан байгууллагууд 194830мкв талбайг хариуцан арчилж, шинээр тарьж ургуулжээ.

2025 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд нийт 10 хороонд 35.172 метр урт авто шороон замын гадаргууг тэгшилж, дайрган хучилт хийж, 5 хороонд үер уснаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 9639м/урт голын лагийг цэвэрлэж, 1,5-12м/өргөн болгож, хүчитгэх ажлыг хийжээ.

Дүүргийн хэмжээнд байгаа бүх хяналтын камер бүхий цэгүүдийн цахилгаан хангамжийг засварлан 12000м цахилгааны кабель шинээр татаж, 1016ш камерыг дэд төв рүү холбох ажил хийгдэж байна. Хурлын төгсгөлд байгууллагуудын ажил үйлсээрээ манлайлсан 63 ажилтныг дүүргийн Хүндэт тэмдэг, Хүндэт өргөмжлөл, Хөдөлмөрийн алдар медиалаар тус тус шагналаа.