#ХЭН_ЮУ_ХИЙВ сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төсвийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтууд, Монгол Улсын Их хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол явуулах журмын дагуу 2026 оны төсвийн төслөө иргэд, олон нийтэд танилцууллаа.
Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Цэндсүрэн 2026 оны төсвийн төслөө танилцуулж, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-эрдэнэ 2025 онд улс, нийслэл, дүүргийн төсвөөр хийж, хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа.
Шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү сонсголд иргэд оршин суугаа хорооддоо тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ хэлж, ажил хэрэг болгохыг уламжлав. Мөн энэ үеэр иргэдийн саналыг авч, эрэмбэлэн төсвийн төсөлд тусгахаар боллоо.







