“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Жил бүрийн 12-р сарын 03-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад зориулж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Амина “Ээж минь” уран бүтээлийн тайлан тоглолтоо үнэ төлбөргүй толилууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, амьдралын урам зориг, сэтгэлийн дэм өгөх зорилготой энэхүү тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүх, Э.Бүрнээбаяр, С.Баасандорж нарын уран бүтээлчид оролцон, сайн үйлсийн аянд нэгдлээ.
Энэхүү тоглолтод Сүхбаатар дүүргийн 600 иргэн хамрагдсан бөгөөд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд хамтран оролцож, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.



