Сүхбаатар дүүрэг: Удирдах ажилтны ээлжит шуурхай болов

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай боллоо. Шуурхайг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл удирдан явуулж, 2025 онд “Онлайн бизнес төв”-д ирүүлсэн худалдаа үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, дүүргийн нутаг дэвсгэрт шинэ жилийн орчин бүрдүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулах ажлын төсөв, төлөвлөгөөг хэлэлцэж дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд;

Нийслэлийн 2026 оны төсөв батлагдахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлуудын эрхийг шилжүүлж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, төсөл, арга хэмжээний ажлын тоо, хэмжээ, задаргааг гаргах, газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр захирамж, “Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” албан даалгавруудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Засгийн газрын 2025 оны “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, иргэн бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөмж, зөвлөгөө өгөх ажлыг эрчимжүүлэх, явган хүний замын цас цэвэрлэгээ, нохойн, муур барих ажлыг шуурхай зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнуудын галын аюулгүй байдал хангасан эсэхэд хяналт шалгалт хийхийг холбогдох байгууллага, хэлтэс, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах, ерөнхий боловсролын сургуулиудад үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.