Сүхбаатар дүүрэг: Цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хянан, зөвлөн тусалж байна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд зөвлөн туслах Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2025 оны А/599 дүгээр захирамжаар байгуулж, 2025 оны 11 дүгээр сарын 10-28-ны өдрүүдэд 36 цэцэрлэгт дараах чиглэлээр ажиллах юм.

Үүнд:

• Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт үр дүн

• UCS1101B:2022”Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага” хотын стандартын хэрэгжилт

• Авто зогсоол, цэцэрлэгийн бүс, авто замын тэмдэг, тэмдэглэгээний ерөнхий шаардлагын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдал

• Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, орчны эрүүл ахуйн шаардлага

• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэргэжилт

2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1, 2, 3-р хорооны 16, 143, 160, 54 дүгээр цэцэрлэгүүдэд ажиллаж дараах чиглэлээр анхаарч ажиллахыг зөвлөлөө.

1. Байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх

2. Цэцэрлэгийн гадна орчны замын тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний гарцын тэмдэг бүдгэрсэн гандсан байгааг сэргээх шинэчлэх

3. Хүүхдийн хоолны хоногт авах илчлэгийг зөв тооцож, хоолны цэсийг боловсруулах

4. Багш ажилтны (хүүхдийн) хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг ханган ажиллах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

5. Улирлын онцлогтой уялдуулан орох, гарах хаалганы шат, довжоог халтирахаас хамгаалах.