Сүхбаатар дүүрэг: ГАРААНЫ БИЗНЕС шалгаруулах уралдаан амжилттай явагдаж ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран залуучуудын шилдэг стартап шалгаруулах арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Дэвшилтэт шинэ технологи, инноваци бүхий шинэлэг, санал санаачилга гаргаж, ногоон ажлын байр, өндөр ур чадвар шаардах болон технологийн ажлын байр бий болгох зорилготой энэхүү уралдаанд нийт 11 баг төслөө ирүүлсэн юм. Төслийг Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөл, ментор байгууллагуудаас хамтарсан бүрэлдэхүүнтэйгээр шүүж, 1 дүгээр шатанд 5 багийн төслийг шалгаруулсан.

Эдгээр нь Стартап Маркетинг Спэйс ментор байгууллагын хурдасгуур хөтөлбөрт 21 хоног хамрагдаж бизнес санаагаа хөгжүүлсэн байна.

Төслийн сүүлийн шатны шалгаруулалтад 3 баг оролцож Зохион бүтээгчдийн дугуйлан (Robolab), Машинтай задгай талбайн кино үзвэр (Nabi drive in cinema) төслүүд шалгарч 36 сарын хугацаанд 50% эргэн төлөх нөхцөлтэй 15 сая төгрөгийн санхүүжилтийг авлаа.