АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07-р сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын “Улсын үзлэг”-ийг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын архив, албан хэрэгт хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг удирдан зохион байгуулах нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж эхэллээ. Үзлэгийн өмнө Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж, улсын үзлэгийн зорилго, зохион байгуулалт, аргачлалын талаар мэдээлэл өгөв. Үзлэгээр 3 үндсэн үзүүлэлтийн 87 шалгуураар дүгнэж, нийтдээ 2120 оноо цуглуулах юм.