Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өмч хөрөнгийн улсын үзлэг, тооллого зохион байгуулах салбар комисс өнөөдөр хуралдлаа.
Хурлаар улсын үзлэг, тооллогыг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 238 дугаар тогтоол болон холбогдох хууль, журам, аргачлалын дагуу “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн систем”-ийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцлээ.
Улсын үзлэг, тооллогын хүрээнд байгууллагуудын эд хөрөнгийн бүртгэл, эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтын байдалд үнэлгээ хийж, мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх ач холбогдолтой.


