Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өмнөх шуурхай хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийн хүрээнд,
-Замын хөдөлгөөний зохицуулалт хийх
-Хүүхдийн баярын арга хэмжээ болох Сэлбэ нэгдсэн эмнэлгийн гадна талбайг үйл ажиллагааны өмнө болон дараа тус тус зориулалтын машинаар угааж цэвэрлэх
-Чиглүүлэгч, сайн дурын ажилтнууд хүүхдүүдэд эцэг эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, талбайн үйлчилгээний талаарх мэдээллийг өгч иргэдийг чиглүүлэх
-Баярын үйл ажиллагааг хүүхдэд ээлтэй, аюул осолгүй зохион байгуулахад анхаарч, хариуцсан албан хаагчийг томилон ажиллуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө. Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулав.







