Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн нарын хүмүүсийг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж буй аж.
Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна. Улмаар тэрбээр үүнийхээ хариуд Эдвард Сүрэн нараас их хэмжээний буюу 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлэсэн аж.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн нарын хүмүүсийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.


