“Хүннү Эйр” компани БАГШ, ШАВЬ хоёрыг эх оронд нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авчирна

Цаг үе

2026-05-21

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


“ТАШКЕНТ 2026” Өсвөр үеийн Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс U15 ангилалд, хөвгүүдийн 49кг жинд “Соёмбо” боксын клубийн тамирчин Т.Кайсар  хүрэл медалийн эзэн болсон.

Баг, тамирчид эх орондоо ирэх бөгөөд үндэсний агаарын тээврийн тэргүүлэх компани болох “Хүннү Эйр” ХХК U15 ангилалдаа хүрэл медаль хүртсэн Т.Кайсар болон түүний дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарыг үнэ төлбөргүй эх оронд нь авчрах ба зөвхөн энэ нислэгт зориулж онгоцоо томруулан, суудлын тоогоо нэмжээ.