Хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц ажлын байранд ажиллуулахыг хориглоно

Цаг үе

2026-05-21

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022.06.10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар "Насанд хүрээгүй хүний ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг баталсан байдаг.

18 насанд хүрээгүй хүүхдийг:

-Хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх магадлалтай ажил

-Хүүхдийн аюулгүй байдалд аюул учруулах ажил,

-Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц зэрэг 9 төрлийн эрсдэл бүхий ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

Хүүхдийн эрхийг хүндэтгэн хамгаалж, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлж, хүүхдийг ажиллахыг хориглосон ажлын байранд ажиллуулахгүй байхыг Баянгол прокурорын газраас уриалж байна.