МАН-ын УДИРДАХ ЗӨВЛӨЛ Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар батламжиллаа

Цаг үе

2026-05-01

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг батламжлах шийдвэр гаргажээ. Шийдвэртэй холбоотойгоор өнөө орой НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгох аж.

Д.ИХБАЯРЫН НАМТАР:

2002-2006 он МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач /БАКАЛАВР/

2011-2013 он Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэл /МАГИСТР/

2012-2015 он Их засаг олон улсын их сургууль, Эрх зүйч

АЖЛЫН ТУРШЛАГА:

2008-2009 он "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн

2009-2013 он "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал

2013-2014 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга

2014-2016 он Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга

2016-2018 он Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга

2018-2020 он Нийслэлийн МАН-Сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга

2020-2021 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал хариуцсан орлогч дарга

2021-2022 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол, ногоон байгууламж хариуцсан орлогч дарга

2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга