16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болж, шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, харин тухайн үед хамт байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Тэгвэл талийгаач охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдээд байсан.
Түүний хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүлээн авчээ.


