Ардчилсан намын ХVIII их хурлын төлөөлөгчид Та бүхэн Ц.Уртнасанд итгэл үзүүлж, дэмжээрэй.
Тэрбээр Монгол орныхоо ардчилсан тогтолцоог улам бэхжүүлэх, улс төрийн ардчилсан институцийн хөгжлийг дэмжих, намын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахад бодит хувь нэмэр оруулах зорилгоор Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүний сонгуульд нэр дэвшиж байна.
ТОВЧ НАМТАР
Ц.Уртнасан нь Монгол Улсын Техникийн Их Сургуулийг Мэдээллийн технологийн менежментийн мэргэжлээр суралцан төгссөн. Удирдахуйн ухааны магистр.
“Монголросцветмет” нэгдэлд инженер-программист, Боловсон хүчин, нийгмийн бодлогын хэлтсийн орлогч дарга, “АПУ” ХК-ийн дэд захирал, “Монголын хайлуур жонш” хоршооны даргаар ажиллаж байсан.
Төрийн албанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дарга, Дэд дарга, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай.
Ардчилсан намын Дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны болон Үндэсний бодлогын хорооны гишүүн, Дотоод сонгуулийн хорооны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын зөвлөлийн дарга зэрэг сонгуульт үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд намын Улс төрийн бодлого төлөвлөлт, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Ази тивийн ажиллагсадын нөхөн олговорын форумын дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай.



