Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та “Хулхи ИХ СУРГУУЛЬД суралцахдаа “sham university", хувийн дансандаа 32,000 доллар авчихаад хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй.
Хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш, ХУУЛЬ ЗҮЙН САЙД гэж байх уу?
Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул!
Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЕРӨНХИЙ САЙДАД асуулт тавилаа.
Жич: Хулхи их сургууль “sham university”, хуурамч диплом үйлдвэрлэгч “diploma mill” гэдэг нь ОЛОН УЛСЫН эх сурвалжууд дээр бичигдсэн тодорхойлолтууд болно” гэв.





