Тэрбээр “Эдийн засаг, дэд бүтэц, ажлын байр, ард иргэдийн амьдрал, эрүүл мэнд гээд бидний амин чухал асуудлууд орхигдсоор байна.
Олон нийтийн мэдэх эрх, Та бидний эрх чөлөөг гадна, дотнын мөнгөний эзэд, тролл армийн дайралтаар дарж, бодит хяналтгүй, дүгнэлтгүй байдалд хүргэсээр байна.
Үүний үр дүнд гишүүд, сайд, дарга нар баяжиж, харин ард түмэн өрийн дарамтад орсоор байна.
Энэ бүхэн буруу сонголтын гор, сунжирсан шийдвэргүй байдлын үр дагавар юм.
Удахгүй түлшний үнэ нэмэгдэх дохио гарч, дагаад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь тодорхой болж байна.
Шинээр томилогдох эрчим хүчний сайд ч тог, дулааны үнийг нэмэх даалгавар авч ирнэ.
Энэ бүхэн эцэстээ жирийн иргэдийн нуруун дээр бууна.
Бид мэдэх эрхтэй. Бид хяналт тавих эрхтэй.
Бид дуугарах үүрэгтэй” гэв.


