Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд амарч байгаа.
Тэгвэл томоохон захуудын ажиллах хуваарийг танилцуулъя. “Шонхор” зах энэ сарын 23-наас хэвийн ажиллаж эхэлсэн бол “Хархорин” худалдааны төв энэ сарын 24-нөөс, “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв лхагва гарагт хэвийн үйл ажиллагаандаа шилжих хуваарьтай байна.
Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зарим зах, худалдааны төв өнгөрсөн амралтын өдрөөс буюу 2-р сарын 21-нээс ажиллаж эхэлсэн.
Үүнд, “100 айл” барилгын материалын дэлгүүр, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв, “Максмолл” худалдааны төв, “1000 нэр” худалдааны төв, “Билэг” их дэлгүүр зэрэг багтаж байна.


