Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж билгийн тооллын шинийн 7-нд сүсэгтэн олондоо зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдан соёрхлоо.
Мөн Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхны шашны их сургуулийн санаачлагаар XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-ны бэлгэт сайн өдөр Цагаан Дарь эх бүтээх уламжлалт үйл ажиллагааг зохион байгуулж байна.



