“Эрэл групп”-ын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрийн үйлчлэгч Террил Атиензагийн үхэлтэй холбоотойгоор талийгаачийн ар гэрийнхэн Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Террил Атиензагийн нөхөр: Бид энд мөнгөний төлөө биш шударга үнэний төлөө ирсэн!!!
Эхнэрийнхээ зүрхийг олбол миний сэтгэл амарна. Манай гэр бүлд тусалж дэмжиж байгаа та бүхэнд маш их баярлаж байна.
Террил Атиензагийн охин: Гэртээ, хүүхдүүддээ ирэхийг маш их хүсэж байсан ээж минь яагаад амиа хорлоно гэж?!
Түүний бие хөх няц болсон байсан. Ээжийг минь яргалж, зүрхийг нь авч, тамхины цогоор олон түлсэн байсан гэж эмч нар хэлсэн. Миний ээжийн зүрхийг хэн авсан бэ?!
Үнэнийг мэдэхийг хүсэж байна.
Террил Атиензагийн охин: Ээжийгээ яваад буцаж ирээгүй газар руу явах гэж байгаадаа би маш их айдастай байсан. Харин өнөөдөр би айхгүй байна. Монголчууд та бүхний дунд ээж минь байгаа юм шиг дулаахан санагдаж байна. Бид та бүхний хайрыг хэзээ ч мартахгүй.


