"БӨРТЭ ЧОНО-2025" наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар П.Орхон шалгарлаа

Цаг үе

2025-12-11

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "БӨРТЭ ЧОНО-2025" наадам өчигдөр болж, шагналын хураа буулгажээ. 2025 оны шилдэг эмэгтэй тамирчнаар Монгол улсын гавьяат тамирчин П.Орхон шалгарлаа. Тэрээр энэ жил чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон билээ.

Тэрээр хэлэхдээ, зорилгодоо хүрсэн жил байлаа. Цогтбаяр, Хосбаяр, Наранбаатар багш нартаа баярлалаа. Гурван багшийн ачаар дэлхийн аваргаас медаль авч чадсан. Дэлхийн медальтан болно гэдэг нэг жилийн хүч биш олон жилийн хөдөлмөр байдаг. 10 гаруй жилийн хүч хөдөлмөрөө гаргаж чадсандаа баяртай байна гэв.

-Шилдэг багаар Эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг

-Шилдэг эмэгтэй тамирчин Б.Ганхайч (Жүдо бөх)

-Шилдэг эрэгтэй тамирчин Ш.Ёолк (Жүдо бөх)

-Паралимпын Шилдэг тамирчин Д.Сэлэнгээ (Байт харваа)

-Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин Л.Алтанцэцэг (Бокс)

-Шилдэг эрэгтэй тамирчин А.Баттулга (Бокс)

-Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин, 2025 оны “Бөртэ чоно” цомын эзнээр Төмөр-Очирын Тулга тодорлоо (Чөлөөт бөх)

-Шилдэг залуу тамирчин М.Цэндбазар /жүдо/

-Э.Эрхэс  ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЗАЛУУ тамирчнаар тус тус шалгарав.