Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд тусгай шугам нээж, гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авах үйл явц үргэлжилсээр байна. ЗГХЭГ иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, судалж шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.12.05/ Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ажиллаж, гаалийн байгууллагад эрс шинэчлэл хийх, албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах, хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасан албан хаагчид шуурхай хариуцлага тооцох дүгнэлт гаргах зэрэг үүрэг өгсөн юм.


