МУСГЗ, Шог зураач С.Цогтбаяр: Үнэхээр барагдахгүй хулгайч, худалчуудын нөөцтэй юм

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрбээр "Оюутолгойн сонсгол бол хөрөнгө оруулалтын болоод үр ашиг, өр төлбөрийн үнэн зөв мэдээллийг олон нийтэд нээлттэй болгон талууд ойлголцож хэлэлцээ хийх хөрс суурийг буй болгох, алдаатай болоод дутуу хийгдсэн зүйлсийг нь засах эрүүл саруул шийдлийг хамтдаа олоход чиглэсэн нээлттэй сонсгол болохоос бус гүтгэн доромжлох, харлуулан зүхэх цуглаан биш байлтай.

Хорвоогийн хамаг хог шааруудыг цуглуулж гүтгэж харлуулдаг нөгөө л дотор муухайруулж бөөлжис цутгуулдаг хар технологи яг хэвээрээ.

Ногоон шилт, Гүндалай, 10%, Зика, Ховдоос Хогвард, Тооноор орогчоос өгсүүлж нэмээд сошиалаар дүүрэн хахаж асгарах амьтай амьгүй бот тролл, нэг ижил агуулга нэгэн зэрэг сэвэх төлбөртэй сайтууд гээд нөгөө л танил дүр төрх байгаа биз...

Цаана нь одоо Үнэн ба Зөв, Буян Жагаа, Дух магнай, Наараа энэ тэр гээд өөр хэн хэн ч билээ нөөцөнд байгаа.

Үнэхээр барагдахгүй хулгайч, худалчуудын нөөцтэй юм. Ийм чухал асуудлыг ингэж үймүүлж самарч олон нийтийг талцуулах нь Монгол улсад лав ашиггүй нь мэдээж.

Хэнд ашигтай байж таарах уу? Гэхдээ одоо ханиад хэдий ч сайн цаг ирэх дор инээд наргиантай дурсамж төдий болж үлдэх байх даа.

Тэр цагийг үзэх юм шүү хэдүүлээ" гэв.

Эх сурвалж: Onlinetvmn.com