Б.Энх-Оргил: Баярлалаа МӨНХ ТЭНГЭРТЭЭ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Б.Энх-Оргилын дэлхийн аварга болсны дараах сэтгэгдэл, ярилцлагыг хүргэж байна.
 
-Уурхайн талбайгаас дэлхийн аварга боллоо. Энэ бүс чамд хэр үнэ цэнтэй вэ?
 
-Үгээр хэлэхийн аргагүй. Үнэхээр гайхалтай, галзуу байлаа. Эрч хүчийг минь шавхаж чадлаа. Маш их ядарч байна. Жаахан амармаар байна.
 
-Аваргын бүсээ багшдаа шилжүүлж өгч байна. Энэ бүс танай багийн хувьд ямар үнэ цэнтэй вэ?
 
-Бүхэл бүтэн 11 жилийн дараа багшийнхаа ачийг хариулж Монгол Улсдаа аваргын бүсийг авчирч чадлаа. Үнэхээр гайхалтай байна.
 
-Бүх Монголчуудаа бахархуулж чадлаа. Ямар гайхалтай байв аа?
 
-Баярлалаа “ONE Championship”, баярлалаа дэлхийдээ, баярлалаа мөнх тэнгэртээ. Маш их баярлалаа.
 
-26 паундын алтан бүснээс гадна 50 мянган ам.долларын эзэн боллоо. Сэтгэгдэл ямар байна?
 
-Фабрисио үнэхээр хурдан байлаа. Би цохилтуудыг нь харж чадсангүй. Маш олон тулаан хийж байсан ч ингэж их хохирол авч үзээгүй. 
 
Үнэхээр гайхалтай байлаа.