Тэрбээр "Гайхалтай тэвчээртэй ах минь, ONE Championship-ий аваргын бүсийг эх орондоо авчирна гэж найдаж байна.
Physical Asia зэрэг хүнд тэмцээнүүдэд та үнэхээр өндөр зэрэглэлийн тамирчин гэдгээ харуулж, ONE Championship холбооны холимог тулаанч тамирчин мөн Монгол хүний тэвчээр ямар байдгийг дэлхийд харуулж чадсанд үнэхээр их бахархаж байна.
Тийм ээ, та энэ мөч, энэ тулааны төлөө бүхнээ зориулж, шаргуу хөдөлмөрлөсөн жинхэнэ эр хүн шүү. Энэ спортыг сонирхож, хичээллэж байгаа олон хүүхэд, залуусын гэрэл гэгээ, од та юм.
Та чадна аа! Амжилт хүсье" хэмээн цахим хуудастаа бичсэн байна.
Холимог тулаанч Б.Энх-Оргил “One Championship”-ийн аваргын бүсийн төлөөх ээлжит тулаанаа Бразилын тамирчин Фабрико Андрадетэй Тайландын Бангкок хотноо Монголын цагаар арванхоёрдугаар сарын 6-ны өглөөний 10:00 цагт хийх юм.


