НДЕГ УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн ТББ руу 100 сая төгрөг шилжүүлж, төсвийн мөнгө зарлагаджээ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Шилэн хяналтаар УИХ-ын гишүүн асан, Хуульч О.Баасанхүүд холбогдох ТББ-руу татвар төлөгч иргэдийн мөнгөнөөс “Өмгөөллийн ажил” гэх утгатай 100 сая төгрөг шилжүүлсэн баримт байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн удирдах зөвлөлийн даргаар бүртгэлтэй байдаг “Дэлгэрэнгүй хууль” гэх ТББ-руу тус мөнгө зарлагадсан байна. Түүний аж ахуйн нэгжтэй 198,000,000₮ гэрээ хийж урьдчилгаа 100,000,000₮-ийг олгосон нь энэ.

О.Баасанхүүд  Монголын ард түмэн өргүй.

НДЕГ-нь ХУУЛИЙН газар, хэлтэс, мэргэжилтэн ажиллуулж төсөв үрдэг боловч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнд ингэж гар дүрсэн байна.

100 сая төгрөг шилжүүлсэн тушаал, гэрээний материалаа ШИЛЭН ДАНСАНД  огт нийтлээгүй нь баримт НУУХ ОРОЛДЛОГО гэж бид хардаж байна.  

НДЕГ-ын дарга Б.Батжаргал та  тайлбар хийнэ үү!!!