Тэрээр “Дэлхийн том 3 тэмцээний нэг болох 63 дахь удаагийн “Мисс Интернейшнал” тэмцээнд нийт 80 орны миссүүд оролцсон билээ. Би энэ оны 7 сард ҮНДЭСНИЙ ГОО БҮСГҮЙ шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнд түрүүлж “МОНГОЛЫН ТЭРГҮҮН МИСС” гэх эрхэм хүндтэй цолны эзэн болж Монголоос 21 дэх удаагаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон.
Энэ жилийн “Мисс Интернейшнал” тэмцээнээр:
Анх удаа нээлтийн хэсэгт Эх орныхоо нэр, Төрсөн нутаг, Овог нэрээ дуудах ёстой болсон. Тиймээс би Говьсүмбэр Монголиа гэж хэлсэн билээ. Ганцхан би биш бүх орны миссүүд өөрийн төрсөн газар, орноо дуудсан юм.
Тайзан дээр нээлтийн хэсэгт үзэгчид орон орныхоо туг далбайг өргөж, миссээ дэмжиж байсан. Хүний нутагт дэмжих хэн ч байхгүй ганцаараа гэхээр бас эх орныхоо нэрийг дуудахдаа алдчихвий дутаачихвий гэж айж л байсан.
Дэлхийн том тайзан дээр эх орныхоо нэрийг дуудахад өөрийн эрхгүй самсаа шарширч нүдэнд нулимс цийлэгнэж, Монгол хүн гэдгээрээ омогшиж бахархаж байсан. Хилийн дээс алхаснаас хойш зөвхөн Баярчимэг биш Би монголыг төлөөлж оролцож байгаа шүү надаар л энэ хүмүүс Монголыг төсөөлнө гэж бүхий л хүчээ дайчлан оролцсон.
Тэмцээнд оролцсон маань хэн нэгний нөлөө биш цэвэр миний хүч хөдөлмөр байсан шүү.
Худал мэдээлэл тарааж, тодорхой ойлголтгүй байж хүнийг харлуулахгүй байхыг хүсье.
Энэ хүртэл дэмжсэн ойлгосон, хайрласан бүх хүмүүстээ баярлалаа” гэв.


