Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат давж заалдсан ч ялыг хэвээр үлдээв

Цаг үе

2025-11-30

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Н.Энхбат 2025 оны 6-р сарын 27-нд "Жэм молл"-д эхнэр З.М-тай маргалдаж, хутгаар түүнд амь нас нь хохирох хүртэл гэмтэл учруулсан юм. 

Прокурор түүний онц харгис хэрцгий үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулж, сэтгэцийн хохирол болон уршгийн зардалд 162,360,000 төгрөгийг гаргуулж бүх насаар хорих ял оноосон юм.

Тэрээр давж заалдсан ч давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.