Уран зохиолыг сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулан, сэтгүүл зүйн салбарын олон зуун мэргэжилтэн бэлтгэж, сурган дадлагажуулсан, яруу найраг, утга зохиолын олон арван бүтээл туурвиж соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатарт Ардын уран зохиолч цол хүртээлээ.


