Жүжигчин P.Анхням: Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ

Нийгэм

2025-11-24

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Жүжигчин P.Анхням өөрийн цахим хуудсаараа дамжуулан ээж, аавдаа туслаж байхыг санууллаа.

Тэрээр "Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар, хүү ч орноо. Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ!

Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус. Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болноо. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм.

Хэдэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид. Завгүй байсан ч зориулаад цаг гаргаж бай. Тэврүүлээд үнсүүлж бай. Ядаж л хожим гэмшихгүй шүү дээ. Хэн ч байсан настай хүнтэй элэгсэг хандаж зөрөөд өнгөрөхдөө нүүр лүү нь эгц хараад өөрт нь зориулаад инээмсэглээд өнгөрч байгаарай.

Энэ чинь л буян шүү. Бүх хүмүүс өтөл насыг туулна шүү дээ" гэжээ.