“Silk Way Star” шоуны ялагчаар И.Мишээл тодорлоо

Цаг үе

2025-11-23

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тус тэмцээний журмын дагуу үзэгчдийн санал нь шүүлтийн тал хувьд нөлөөлдөг бөгөөд тухайн оролцогчийг төлөөлсөн улсаас саналаа өгөх боломжгүй байдаг байна. Иймээс энэ санал хураалтанд хилийн чанад дахь Монголчууд маш идэвхтэй оролцож өөрийн улсын оролцогч дуучин И.Мишээлийг дэмжсэн нь түүнийг түрүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.

Дуучин И.Мишээл финалын шатанд өөрийн зохиосон "Монгол" дууг дуулж, нийт 10 шүүгчээс хамгийн өндөр оноог ганцаараа авч чадсан юм.

Ийнхүү тэрбээр шоуны гранфриг гардаж чадлаа.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн дуучин бүсгүйд баяр хүргэе.