Жүжигчин Б.Барслхагва: Хөгширсөн хүнд тун ч хэцүү нийгмийг бид бүтээж байна даа

Нийгэм

2025-11-18

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Нэг л өдөр би хөгширч хөл минь хөшиж, нуруу минь бөхийнө.

Эрч хүчээ алдаж, ухаан санаа минь муудна. Алхахад битгий хэл суухдаа чилнэ. Автобусанд удаан зогсож чадахгүй өвдөнө. Гэвч надад хэн ч суудал тавьж өгөхгүй. Хараа муудаж, хэл ээдрэнэ. Гартаа барьсан сүүгээ ч дийлэхгүй алдаж унагана. Гэвч надад хэн ч туслаад гэрт минь оруулаад өгөхгүй.

Эмнэлгийн дараалалд хэдэн цаг хүлээнэ. Магадгүй хэдэн сар ч хүлээнэ. Хүлээж байгаад үхэж ч магад. Ядарсан хөгшинд туслах биш дээрэмдээд явна. Хэн нэгэн хөгширнө. Түүнийг ад үзэж хараацгаана. Магадгүй ээ. Чи хөгшрөхгүй ч байж магад. Гарцаагүй хөгширсөн хүнд тун ч хэцүү нийгмийг бид бүтээж байна даа.

Олон хүн дунд янз бүрийн ааштай хүмүүс байгаа. Хахир яхир нь ч байгаа. Уян зөөлөн нь ч байгаа. Мэдэхгүй ээ. Ахмадууддаа арай ч муухай хандаад байгаа юм шиг санагдах боллоо. Бүх л зүйлийн бурууг чихэж загнах юм. Энэ хүмүүсийг чинь бүтээсэн нийгэм энэ шүү дээ. Яахавдээ яаж ч ядарсан 20 той залуу 70 тай хөгшин хоёр адилхан л байв гэж. 10 буудал зогсоод явсан ч залуу хүн эрч хүчтэй л байна.

Яахав дээ. Нэг хөгшнийг урдуураа оруулаад хүлээхэд. Яахав дээ нэг хөгшинд суудал тавьж өгөөд зогсоход. Яахав дээ нэг хөгшинд сайхан үг хэлээд өнгөрхөд. Юу алдах вэ дээ. Насных нь буян чамайг тэтгэг гээд л бодчих.

Гол нь чи бас хөгширнө шүү дээ. Чамд ингэж хандвал таатай санагдахгүй биз.

Найранд дуутай. Настанд ерөөлтэй яваарай найзуудаа.