Ц.Тэмүүлэн: Нүдэндээ нулимстай, сэтгэлд ичгүүртэй ч энэ бол миний нэр хүнд бас үнэн

Нийгэм

2025-11-18

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрбээр “Намайг Тэмүүлэн гэдэг би бол донтогч бас архичин.

Нүдэндээ нулимстай, сэтгэлд ичгүүртэй ч энэ бол миний нэр хүнд бас үнэн.

Олон жил бусдын адил мундаг хүү, сайн хань, супер аав, бэст найз байх гэж хичээж явсан ч амьдралд тохиолдох саад, бэрхшээлүүдийг амар хялбар аргаар зохицуулах гэж өөрийгөө хуурч явсаар энд хүрч.

Нэг найз надад “эр хүний 40 насны хаалга гэж гоё зүйл байдаг” гэж хэлж байсан юм. Тэгэхэд би алтан эсвэл солонгон хаалга төсөөлж байсан бол, энэ үнэний хаалга байж ээ. Үнэнтэй нүүр тулах үгээр хэлэшгүй хэцүү юм. Гэхдээ тэр хаалганы цаана гарсан, буцаж онгойхгүй. Тиймээс анх удаа зөвхөн амиа бодохгүй, хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатай байж үзье.

Залуусаа архи бүү уу, худал бүү ярь!

Амьдрал гэдэг чинь дандаа сайхан зүйл мэдэрч байх ёсгүй юм байна” хэмээжээ.