Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын ажлыг албан ёсоор хүлээн авч, төр түмнийхээ итгэлийг хүлээсэн өндөр хариуцлагатай албыг хашиж эхэллээ.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүд, Монгол Улс - ОХУ, Монгол Улс - Киргиз, Монгол Улс – Узбекстаны Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс - ИБУИХУ-ын дугуй ширээний уулзалтын Монголын талын ахлагчийн ажил тус тус хамаардаг.
Монгол Улсын хөгжил, аюулгүй байдлын тулгуур болсон дээрх салбаруудыг шинэ түвшинд хүргэхийн төлөө мэдлэг туршлагаа зориулан төр, ард түмнийхээ төлөө хариуцлагатай ажиллах болно.
Шадар сайдын ажлыг нэр төртэй авч явсан С.Амарсайхан танд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.
МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ...



