Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Эхийн ачийг санана гэдэг нь зөв амьдрахыг хэлнэ

Цаг үе

2025-11-11

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Эхийн ачийг санана гэдэг нь зөв бодол, зөв үйлтэйгээр өөрөө сайн, сайхан амьдрахыг хэлнэ.

Ээж бол хүн бүрийн амьдралд хамгийн үнэн онцгой ачтан бөгөөд ээжийн ачийг санах нь оюун санаанд зөв бодол төрүүлдэг. Ээжийнхээ амгалан тайван, жаргалтай байхыг хүсэх тэр сэтгэл нь өөрөө буянт сэтгэл юм.

Хүн зовлонгоос ангижрахын тулд уур омог, атаа хорсол зэрэг муу сэтгэлийг дарж, билэг оюуныг бясалган, өөрийн дотор орших буруу сэтгэлийн үндсийг танин арилгах хэрэгтэй.

Учир нь зовлонгийн уг эх нь дотоод муу сэтгэлд оршдог. Тиймээс бурхан багшийн айлдсанчлан зовлонгийн мөн чанарыг ухаарч, сэтгэлийн ариуслыг эрхэмлэн хичээвэл хүн эрүүл, урт насалж, адис жанлав хүртэх билээ.

"Насны авшиг"

2025.11.11 13:00

Зургийг А.Үржинчимэд

Гандантэгчэнлин Хийд.