Г.Занданшатар: Монголын ард түмэн баялгийнхаа жинхэнэ эзэн байх ёстой

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шийдвэр гаргалаа.

Үүнтэй зэрэгцэн 2010 оноос хойш байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 586 гэрээнээс 581-г олон нийтэд ил болгож, компанийн цахим хуудсанд байршуулж байна.

Энэ нь төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг бэхжүүлэх, шударга ёсыг төлөвшүүлэх бодлогын тод илрэл юм.

Бидний зорилго тодорхой. Монголын ард түмэн баялгийнхаа жинхэнэ эзэн байх ёстой. Энэ зарчмыг үгээр бус, үйлдлээр хэрэгжүүлэхийн төлөө бид хамтдаа урагшилж байна" гэлээ.